АНУ-ын нэг хот хоорондын автобус осолдож хоёр хүн амь эрсдэв
2019-03-21 11:28:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сүн Дин, Лю Ян\ АНУ-ын Виржиниа мужид 19-ний өдөр нэг хот хоорондын автобус осолдож, Хятадын нэг иргэн амь эрсдэж, Хятадын олон иргэн шархтасныг БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам 20-ны өдөр баталгаажуулав.

Тус автобус Флорида мужийн Орландо хотоос Нью Йорк хот руу явах замдаа осолдож, нийт 57 хүн ачиж байснаас хоёр хүн эрсджээ гэж Виржиниагийн цагдаагийнхан олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэв.

Цагдаагийнхан автобусны жолоочийг саатуулж, эндлээс болж хүн алсан хэргээр заалдав. Осолдсон газарт 19-ний өдрийн өглөө манан ихтэй байсан болохоор замын осол олон гарчээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124263910