ЕХ-ноос Оросын 8 албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ
2019-03-18 10:59:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Орос болон Украин улсын Керчийн хоолойд болсон зөрчилтэй холбогдуулан ОХУ-ын 8 албан тушаалтанд хориг арга хэмжээ авна гэж Европын Холбооноос энэ сарын 15-ны өдөр мэдэгдэв.

Дээрх 8 хүнд ОХУ-ын хилийн ба цагдаагийн газрын албан тушаалтан, тус улсын хөлөг онгоцот ангийн 3 командлагч багтаж бий. Европын Холбоо, “Керчийн хоолойн асуудал мөн нааштай болоогүй байгаа тул 8 иргэний эд хөрөнгийг түдгэлзүүлж, аялан жуулчлахыг хориглох арга хэмжээ авна” гэлээ.

Керчийн хоолойн мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын 170 хүн болон 44 байгууллагад хориг арга хэмжээ авсан бөгөөд наанадаж 9-р сарын 15 болтол үргэлжилнэ гэж АНУ-ын мэдээллийн агентлаг мэдээллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124247581