Нигерийн Лагос хотноо барилга нурж олон хүн амь эрсдэв
2019-03-14 11:21:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Лагосын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ  Нигерийн Лагос хотноо энэ сарын 13-ны өглөөний 10 цагт барилга нурж, олон хүн амь эрсдэв. Одоогоор нурангийн дор олон хүн дарагдаж байна.

Нурсан барилга нь гурван давхар, гурвдугаар давхар нь нэг бага сургуулийн байр байсан болохоор нуранги дор хүүхэд байж болзошгүй. Одоогоор шархтсан хүмүүсийг ойролцоох эмнэлэгт эмчилж байна. Барилга нурах үед байшингийн дотор олон хүнтэй байжээ.

Аврах ажил үргэлжилж байна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124234432