Ирэх 5 жилд Ази тивийн эрчим хүчний хэрэгцээ их хэвээрээ байна
2019-03-12 11:11:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хьюстоны энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гао Лү, Лю Ливэй\ “Кембрижийн эрчим хүчний таван хоног”-ийн арга хэмжээ өчигдөр АНУ-ын Хьюстон хотод эхлэв.

Олон улсын эрчим хүчний захиргааны дарга Фатих Билөр энэ үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ирэх 5 жилийн газрын тосны зах зээлийн төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр, “Хэдийгээр дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байгаа ч ирэх 5 жилд Ази тивийн эрчим хүчний хэрэгцээ их байхын зэрэгцээ Хятад улс ч мөн эрчим хүч ихээр зарцуулах улсад багтана. 2024 он гэхэд дэлхийн газрын тосны хэрэгцээ хоногт дунджаар 7.1 сая баррелиар нэмэгдэнэ” гэлээ.

Тэрээр мөн, “Байгаль орчны хамгаалал бол дэлхийн хамгийн чухал асуудал тул эрчим хүчний аж ахуйн нэгжүүд анхааралдаа авах хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарт шинийг эрэлхийлэхийг чухалчлан, үйлдвэрлэлийн явцыг сайжруулж, хорт хий гадагшлахыг багасгах нь зүйтэй. Нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ” гэв. Уг арга хэмжээнд 70 гаруй улс болон бүс нутгийн 4500 орчим хүн оролцов.

Олон улсын эрчим хүчний захиргаанаас гаргасан газрын тосны зах зээлийн тухай тайланд ирэх 5 жилд Ази тивийн эрчим хүчний хэрэгцээ их хэвээрээ байна хэмээжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124224467