Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц осолдож олон хүн амь эрсдэв
2019-03-11 14:54:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Аддис Абебагийн энэ сарын 10-ны өдрийн мэдээ \Сурвалжлагч Ван ШэүБоо\ Этиопын иргэний агаарын тээврийн “Boeing-737 Max-8” нисэх онгоц орон нутгийн цагаар энэ сарын 10-ны өдрийн 08:44 минутын үед осолджээ.

Ослын улмаас тус онгоцонд зорчиж явсан 149 хүн, нисэх багийн 8 гишүүн бүгд амиа алдсанаас 8 нь Хятад улсын иргэн байсан гэж Этиопын Ерөнхий сайдын ажлын албанаас олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэв.

Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотын чиглэлд нисч байсан тус онгоц газраас хөөрөөд 6 минутын дараа орон нутгийн цагаар 08:44 минутад Аддис Абеба хотоос зүүн урд зүгт 60 км-т орших Бишофту тосгоны ойролцоо осолдсон байна.

Аврах албаныхан ослын газарт ажиллаж байгаа бөгөөд Этиопын Ерөнхий сайд Абиу Ахмэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан осолдсон хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124219652