Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж дэмжихийг уриалав
2019-03-08 10:47:04 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж буйг тохиолдуулан энэ сарын 6-нд НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутерриш, “Олон улсын хамтын нийгэмлэг илүү их хүчин зүтгэл гаргаж, эмэгтэйчүүдийн эрх ашиг, нэр төрийг хамгаалан, эмэгтэйчүүд удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжихийг уриаллаа. Хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм. Сүүлийн хэдэн арван жил зарим салбарт эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулж, эмэгтэйчүүд удирдах ажил хийхийг дэмжих нь илэрхий хөгжсөн ч хангалттай бус байна. Өнөөгийн дэлхий ертөнцөд эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг хамтын зорилт болгосон нөхцөлд өнөөгийн энэ байдал өөрчлөгдөнө. Тиймээс бид өөрчлөлтийг эрчтэй, тууштай хийх ёстой” гэжээ.

Тэрээр, “Эмэгтэйчүүд техник, инженер, математик, дизайны салбарт ажиллах нь цөөн байгааг анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчүүд хот төлөвлөлт, зам харилцаа, олон нийтийн үйлчилгээний салбарт илүү нөлөөтэй байх ёстой. Ингэснээр эмэгтэйчүүдийн нийгмийн үйл хэрэгт оролцох боломжийг нэмэгдүүлэн, эмэгтэйчүүдэд хандсан халдлага, хүчирхийллийг бууруулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх болно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124208257