Венесуэлд суугаа Германы Элчин сайдыг 48 цагийн дотор хилээр гарахыг шаардав
2019-03-07 11:28:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Каракасын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шюй Хуа, Ван Ин\ Венесуэлд суугаа Германы Элчин сайд Даниэл Кринаг 48 цагийн дотор хилээр гарахыг шаардаж байна гэж тус улсын Засгийн газар өчигдөр мэдэгдэв.

Крина олон удаа Венесуэлын дотоод хэрэгт хошуу дүрч, гадаад харилцааны үндсэн зарчимыг зөрчсөн тул дээрх шийдвэрийг гаргасан гэж тус улсын гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.

Түүнийг Венесуэл улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд халдаж болзошгүй гэж үзсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124203918