Сирийн умард хэсэгт дахин мина дэлбэрч 7 хүн амиа алдав
2019-03-06 17:07:51 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Дамаскийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ Сирийн Алеппо мужид өчигдөр дахин мина дэлбэрч, үүний улмаас 7 хүн амиа алдаж 14 иргэн гэмтсэн гэж Сирийн хэвлэлүүд мэдээлэв. Олон хүн ачиж явсан ачааны машин тус мужийн Алеппо хотын өмнө дүүргээр өнгөрөх үед мина дэлбэрчээ. Мөн өдөр Алеппо мужийн Ханасел суурины тариан талбайд минаг дэлбэрч 5 иргэн амиа алдан нэг хүн гэмтсэн байна.

Эдгээр тэсрэх бөмбөгийг хэт даврагсдын бүлэг болох “Исламын улс”-ынхны хийсэн үйлдэл гэж хэвлэлүүд мэдээлсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124200305