Ким Жон Ун, Трамп нар уулзав
2019-02-28 10:24:05 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ким Жон Ун, Трамп нар Вьетнамын нийслэл Ханой хотноо өчигдөр орой уулзаж, БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалтыг эхлүүллээ.

Ким Жон Ун, “Өнгөрсөн хэсэг хугацаа аль ч цаг үеэс илүү тэсвэр тэвчээр шаардсан үе байлаа. Гэвч уулзалт амжилттай, үр ашигтай болно гэдэгт гуйвшгүй итгэн, үүний төлөө хичээх болно гэжээ”.

Трамп, “Ханой дахь уулзалт Сингапур дахь уулзалт шиг, түүнээс ч илүү үр дүнд хүрэхийг хүсч байна. Хоёр тал өнгөрсөн хугацаанд олон ахиц гаргаснаас хоёр талт харилцаа сайжирсан нь илэрхий байлаа. БНАСАУ-д тусалж, эдийн засгийн хөгжлийн боломж бүрдүүлж өгөхөд бэлэн байна гэжээ”.

АНУ-ын Цагаан ордны мэдээлснээр Ким Жон Ун, Трамп нар 27-ны орой 20 орчим минутын богино хэмжээний уулзалт хийж, дараа нь хоёр орны төрийн түшээдийн хамт оройн зоог барьсан байна.

Энэ нь БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын Ханой дахь уулзалт юм. Хоёр тал 28-нд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, АНУ, БНАСАУ-ын харилцаа зэрэг асуудлаар хэлэлцэж, уулзалтын үр дүнг нийтлэх болно.

Энэ уулзалтад олон улсын хэвлэл мэдээллийнхэн ихээхэн анхаарал хандуулж, гадаадын 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 3000 гаруй сэтгүүлчид газар дээрээс нь мэдээлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124174577