311 мянган дүрвэгсэд Сири рүү буцав
2019-02-25 11:16:35 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Турк улсаас 311 мянган дүрвэгсэд Сири рүү буцсан хэмээн Туркийн Ерөнхийлөгч Эрдоган энэ сарын 23-нд мэдэгдэв.

Туркийн хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, Эрдоган мөн өдөр зүүн өмнөд нутгийн Кахраманмарас мужид хэлэхдээ Сирийн хойд нутагт хэрэгжүүлсэн Туркийн цэргийн үйл ажиллагаа нь аюулгүй байдлыг хангаснаар олон тооны дүрвэгч Сирийн Афлин, Идлиб зэрэг бүс нутагт буцах боломжтой болсон гэжээ.

Туркэд илүү дэмжлэг үзүүлж Сирийн дүрвэгсдийн гэр орондоо буцахад нь туслахыг Эрдоган АНУ, Европын орнууд хандан уриалсан байна. 2016 онд Турк болон Европын холбооны дүрвэгсдийн асуудлаар тохиролцсон хэлэлцээрийн тухай Эрдоган хэлэхдээ, “Европын өнөөгийн амар амгалан байдалд Турк золиос болсон юм” гэжээ.

Бүртгэлээс үзэхэд, өнөөг хүртэл Турк 3.5 сая Сирийн дүрвэгсдийг хүлээн авсан нь дэлхийд Сирийн дүрвэгсдийг хамгийн олон хүлээн авсан орон болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124159550