Орос, Хятадын харилцаа олон улсын ажил хэргийг тогтворжуулагч юм
2019-02-21 15:58:42 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ энэ сарын 20-нд Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, “Орос, Хятадын харилцаа олон улсын ажил хэргийг тогтворжуулах хүчин зүйл бөгөөд Орос, Хятадын харилцааны хөгжлийг Оросын тал ихэд чухалчилдаг” гэжээ. Мөн өдөр Путин парламентын дээд доод танхимд улс орныхоо нөхцөл байдлын асуудлаар тавьсан илтгэлдээ энэхүү үгийг хэлсэн байна.

Тэрээр, “Орос, Хятадын эрх тэгш, харилцан ашигтай харилцаа нь олон улсын ажил хэргийг тогтворжуулах чухал хүчин зүйл бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, Европ, Азийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлнэ. Үүний зэрэгцээ Орос, Энэтхэгийн харилцааг ч Оросын тал чухалчлан үздэг. Оросын тал Европ, Азийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээл, Нэг бүс-Нэг замын холболтыг багтаасан Европ, Азийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлийг бий болгоно. Энэ нь Европ, Азийн түншийн харилцаа тогтоох угтвар нөхцөл болно” гэлээ.

Орос, Америкийн харилцааны тухайд Путин, “Хоёр орны өнөөгийн харилцааны гол асуудал бол Америкийн тал "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-нээс ганц талаасаа гарсан явдал юм. Америкийн тал энэ асуудлаар Оросын талыг буруушаан шүүмжлэхийн оронд байр сууриа чин үнэнчээр илэрхийлэх ёстой” гэжээ.

Орос, Европын асуудлаар тэрээр, “Европын холбоо бодит үйл ажиллагаа явуулж, ОХУ-тай байх улс төр, эдийн засгийн хэвийн харилцаагаа сэргээх ёстой. Европын олон орны иргэд Оросын талтай бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсч байна. Иймэрхүү хамтын ажиллагаа хоёр талын ашиг сонирхолд нийцнэ” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124146459