Францад гарсан халдлагад 2 хүн шархдав
2019-02-21 10:35:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ Францын Марсель хотод хутга барьсан этгээд хүмүүс рүү дайрсан хэрэг гарч, 2 хүн шархдав.

Тухайн өдрийн үдээс өмнө нэг эрэгтэй Марсель хотын төвд хүмүүс рүү хутга барин дайрч 2 хүнийг шархдуулсан ба нэг нь нэлээд хүнд шарх авсан байна. Цагдаа нарыг очиход тус этгээд эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаагийнхан түүнийг буудан хөнөөжээ.  

Тухайн этгээд яагаад иргэд рүү дайрсан зорилгыг тогтоож чадаагүй бөгөөд Францын терроризмын эсрэг байгууллагаас шалгалт хийж эхэлсэн байна. Уг эрэгтэй өмнө нь ял эдэлж байгаад өнгөрсөн оны 10 дугаар сард суллагдсан гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124144579