Европын холбооны далбаа үйлдвэрлэх хэмжээ эрс буурчээ
2019-02-19 10:16:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын далбаа үйлдвэрлэгч компаниас мэдээлсэнээр, 2016 онд тус улс Европын холбооноос гарах шийдвэр гаргасны дараа энэ аж ахуйн нэгжүүд Европын холбооны далбаа үйлдвэрлэх захиалга 90 хувиар буурсан бол Их Британийн далбаа үйлдвэрлэх захиалга сүүлийн нэг жилд нэмэгджээ.

Йоркширын хойд Кандесборо үйлдвэрлэлийн менежер Эндон Обродын хэлэхээр Их Британийн далбаа сүүлийн үед эрэлт ихтэй болж, өнгөрсөн зунаас эхлэн захиалга барагцаагаар 75 хуиар өссөн байна.

Европын холбооноос гарах 2016 оны санал асуулгын дараа бараг 20 мянган хүн Их Британийн парламентэд олон нийтийн барилгад намирч байгаа Европын холбооны далбаа, сүлд тэмдэгийг буулгахаар өргөдөл гаргасан ч зөвшөрөөгүй байна.

Лондон хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч AFP агентлагийн сэтгүүлчдэд хэлэхдээ, Европын холбооноос албан ёсоор гарсны дараа хотын Засгийн газрын танхимын гаднах Европын холбооны сүлдийг буулгах болно. Уэльс, Шотландын парламентын талаас одоогоор ийм шийдвэр гаргаагүй байна. Шотландын парламентын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Боломжийн үед үүнийг бодолхийлно" гэжээ. 2016 оны санал асуулга явагдах үед зонхилох тооны Шотландын сонгогчид Их Британи улсыг Европын холбоонд үлдэхийг дэмжсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124133812