Папуа Шинэ Гвинейд 6.4 баллын газар хөдлөлт болов
2019-02-18 11:43:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ Папуа Шинэ Гвинейн Наматанай хотын ойролцоо өчигдөр Бээжингийн цагаар 22 цаг 35 минутад 6.4 баллын газар хөдлөлт болов гэж АНУ-ын Геологийн судалгааны товчооны газар хөдлөлтийн холбооны сайтаас мэдээллээ.

Газар хөдлөлтийн төв өмнөд өргөргийн 3.3852 градус, зүүн уртрагийн 152.1089 градуст хэмжигдсэн ба газар хөдлөлтийн голомтын гүн 367.93 км байсан аж. Тус улс нь Номхон далайн галт уулсын бүс болон газар хөдлөлт ихтэй хэсэгт оршдог.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124129731