Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар ярилцав
2019-02-15 15:30:11 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 14-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНСУ-ын Гадаад харилцааны сайд Кан Ген Хватай Варшавт уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зэрэг асуудлаар ярилцсан байна.

АНУ-ын Төрийн департамент мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ: Помпео, Кан Ген Хва нар БНАСАУ-ыг бүрмөсөн шалгаж болохуйц цөмийн зэвсэггүй бүс болгох талаар гаргасан хүчин чармайлтын тухай ярилцаж, хоёр орны БНАСАУ-тай харьцсан тухай харилцан мэдээлж, АНУ, Япон, БНСУ гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө хичээн ажиллана гэж хоёр тал илэрхийлсэн гэжээ.

13-нд Помпео АНУ-ын хоёр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Энэ сарын сүүлчээр болох АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт үр дүнд хүрч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар чухал алхам хийж, тус бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахыг Америкийн тал хүсэж байна. Уулзалт эерэг үр дүнд хүрвэл БНАСАУ-д тавьсан хориг арга хэмжээгээ сулруулахад Америкийн тал бэлэн байна. Америкийн тал энэ долоо хоногийн сүүлчээр төлөөлөгчид томилон Ази руу явуулж, АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтад бэлтгэл хийх болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124120269