Македон улс нэрээ өөрчлөв
2019-02-14 11:05:16 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 12-нд Македоны засгийн газар мэдэгдэл нийтэлж, мөн өдрөөс эхлэн Македон улсын нэрийг Бүгд Найрамдах Умард Македон Улс хэмээн өөрчилснөө мэдэгджээ.

Энэ сарын 13-нд Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, Македоны засгийн газар мэдэгдэлдээ, Бүгд Найрамдах Умард Македон Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл нэгэнт бүрдсэн гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, улсын нэрээ өөрчилснөөр гурав хоногийн хугацаанд улсын хил, онгоцны буудал зэрэг улсын нэртэй газрын хаяг тэмдгийг сольж, хоёр долоо хоногийн хугацаанд аливаа хэвлэмэл материал дээрх улсын нэртэй холбоотой бүхнийг солихоор засгийн газар төлөвлөж байна. Мөн, төрийн банк нь мөнгөн тэмдэгтээ солих төлөвлөгөө боловсруулж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124113826