Туркийн нэгэн цэргийн нисдэг тэрэг сүйрч 4 цэрэг амиа алдав
2019-02-12 10:58:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Стамбулын энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ Туркийн нэгэн цэргийн нисдэг тэрэг энэ сарын 11-ний өдөр яаралтай газардахдаа сүйрсний улмаас 4 цэрэг амиа алдав гэж тус улсын Стамбул мужийн дарга Али Иелликаяа хэлэв.

Энэхүү нисдэг тэрэг тухайн өдөр Стамбул хотын Чек Мскои дүүргийн нэгэн паркад унаж сүйрсэн ба үүний улмаас гал гарч өтгөн утаа тунарав. Паркийн ойролцоо 3 орон сууцны барилга байгаа аж.

4 цэргийг эмнэлэгт хүргэсэн боловч засал авагүй амь үрэгдэв. Ослын шалтгаан нь тодорхойгүй, прокурорын талынхан шалгаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124103987