Бразилын далангийн ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо 165 болж өсчээ
2019-02-11 15:52:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Рио-де-Жанейрогийн 2-р сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жао Янь, Чен Вэйхуа\ Бразилын Минас Гераис мужийн Иргэний хамгааллын байгууллага 10-ны өдөр мэдээлсэнээр, өнгөрсөн сарын 25-ны өдөр уг мужид далан сэтэрсний улмаас 165 хүн амь эрсдэж, 160 хүн сураггүй болоод байна.

Гал түймэртэй тэмцэх байгууллагын зарлалд харуулснаар, тухайн өдөр 352 гал сөнөөгч эргүүлийн ажиллагаанд оролцож, 11 нисдэг онгоцоор осол гарсан газрын дээгүүр эргүүл хийж, 35 экскаватор, 19 цагдаагийн нохойг эргүүлийн ажилд ашиглажээ.

Бразилын Үндэсний уул уурхайн газар, Цэнгэг усны голын хөндинйн компани болон Германы нэг компани Минас Гераис мужийн өөр нэг уурхайн далангийн бүтцийн аюулгүй байдалд техникийн шалгалт хийжээ. 8-ны өдөр, энэхүү уурхайн далангаас түгшүүрийн дохио гарсан байна.

Цэнгэг усны голын хөндинй компани 9-ний өдрийн зарлалдаа, түгшүүрийн дохио гаргасан энэхүү уурхайн далангийн ойр хавийн 400 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гаргаад байна гэжээ.

Минас Гераис мужийн Цэнгэг усны голын хөндинй компанийн харъяа нэг төмрийн хаягдал уурхайн далан 1-р сарын 25-ны өдөр сэтэрсэний улмаас их хэмжээний барилгуудыг эвдэн сүйтгэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124100570