Энхийн хэлэлцээ хийхийг хүсэв
2019-01-29 16:32:46 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 28-нд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Талибаны зэвсэгт хүчин зэвсэгт тэмцлээ дуусгаж, улс орныхоо урт хугацааны хямралыг зогсоохын тулд Афганы засгийн газартай шууд хэлэлцээ хийхийг уриаллаа.

Гани мөн өдөр телевизээр хэлсэн үгэндээ, “Би Талибантай хатуу хэлэлцээ хийж, Афганистаны үүрдийн энх тайвныг сэргээхийг уриалж байна. Миний бие болон Афганистаны ард түмэн бүгд энх тайвныг хүсч байна. Гэвч энэ үйл явцыг Афганистанчууд удирдах ёстой” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ ба Талибаны төлөөлөгчдийн тохиролцож буй нийтлэг ойлголтод Энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаас хойш 18 сарын дотор Афганистанаас гадаадын цэргүүдийг гаргах, Афганистан Аль-Кайда бүлэглэл, Исламын улс зэрэг хэт даврагч байгууллагатай хамтарч ажиллахгүй байх, мөн АНУ болон түүний холбоотнуудын эсрэг халдлага хийхгүй байхыг баталгаажуулахыг Талибанчууд АНУ-д амална. Хоёр тал дээрх төслүүдийг бүрэн хүлээн зөвшөөрвөл хэлэлцээрт гарын үсэг зурах хандлагатай байна. Тэр үед Талибанчууд шилжилтийн Засгийн газарт суудалтай байхыг хүсч байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124059884