Хятадын дипломатч Африкийн томоохон нууруудын бүс нутгийн тусгай элч болов
2019-01-25 11:06:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн НҮБ-ын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Шюй Шяолэй\ НҮБ-ын нарийн бичгийн даргын хэвлэлийн дэд төлөөлөгч Хак энэ сарын 22-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутеррис тухайн өдөр Хятадын дипломатч Шя Хуанг Африкийн томоохон нууруудын бүс нутаг дахь тусгай элчээр томиллоо” гэв.

Ноён Гутеррис өмнөх тусгай элчээр ажиллаж байсан Алжирын Саид Жинит нь тус үүргийг гүйцэтгэж байх хугацааны хувь нэмэрт баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.

Шя Хуан 30 гаруй жилийн дипломатчийн туршлагатай бөгөөд Африкт олон жил ажилласан нэгэн. 2015-2018 онуудад БНХАУ-аас Конгод суугаа Элчин сайдаар ажиллаж байсан.

Томоохон нууруудын бүс нутаг Африкийн зүүн хэсэгт оршдог ба Виктория, Танганьика болон Киву зэрэг нуурын хөрш зэргэлдээ болон ойр хавийн бүс нутгийг хамарсан 10 гаруй улсыг багтаадаг. Олон жилийн дайн дажин нь томоохон нууруудын бүс нутгийг дэлхийн мөргөлдөөн, өлсгөлөн, өвчин тахал болон дүрвэгсдийн төвлөрсөн бүс нутаг болгож, “Африкийн дарийн сав” хэмээгдэх болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124041591