Венесуэл, АНУ-тай дипломат харилцаагаа таслахаа мэдэгдэв
2019-01-24 11:49:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Каракасын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шю Хуа, Ван Ин\ Венесуэл улс АНУ-тай дипломат харилцаагаа тасална гэж тус улсын Ерөнхийлөгч Мадуро энэ сарын 23-нд мэдэгдэв.

Мадуро Ерөнхийлөгчийн ордны ойролцоо болсон олон нийтийн цуглааны үеэр, “АНУ тус улсын төрийн эргэлтэд олонтоо оролцсон тул манай улсын Засгийн газар АНУ-тай дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргалаа” хэмээв.

Тэрээр АНУ-аас уг улсын Элчин сайдын яаманд суугаа гадаад харилцааны албан хаагчдыг 72 цагийн дотор улс руу нь буцаах албан бичигт гарын үсэг зурсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124036095