Грекийн нэгэн сургууль сэжигтэй захидал хүлээн авснаар 7 хүн эмнэлэгт хүргэгдэв
2019-01-11 16:46:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Афины энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ\ Сурвалжлагч Шуай Шуай, Ли Шяопэн\ Грекийн Лесвос арал дахь Эгейн их сургууль энэ сарын 10-нд хаалттай өнжсөн байна. Урьд орой нь тус сургуулийн 7 хүн сэжиг бүхий захидал дахь үл мэдэгдэх бодисонд хордсоноос болж эмнэлэгт хүргэгджээ. Тус сургуулийн захиргааны ажилтан энэ сарын 9-ний орой их сургуулийн захиралд хаягласан нэгэн үл мэдэх захидал хүлээн авсан аж. Уг захидлыг Энэтхэгээс илгээсэн байсан гэж Афины агентлаг өчигдөр мэдээллээ.

Тус сургуулийн захиргааны 5 хүн, хууль зүйн ажилтан болон цагдаа зэрэг нийт 7 хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байна. Тэдний ам хамрын хэсэгт арьсны эсэргэнэ гарч, нүдэнд таагүй нөлөө үзүүлсэн ч биеийн байдал аажимдаа сайжирчээ. Одоогоор эмнэлэгт тэднийг хэвтэн эмчлүүлж байгаа ба Грекийн мэргэжилтнүүд тус аралд ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123978044