Бразилийн Сенар мужид долоон хоногт 172 удаа дайралтын хэрэг гарчээ
2019-01-10 16:19:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бразилийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ\ Сурвалжлагч Жөү Шинжү\ Бразилийн Сенар мужид долоон хоногт нийт 172 удаа дайралтын хэрэг гарч 42 хотыг хамарсан байна гэж тус улсын “Глобал сонин” өчигдөр мэдээлэв.

Энэ сарын 2-нд Сенар мужийн төв Фортейлза хотод автобус галдсан хэрэг гарчээ. Залгаад хэдэн хоногт гэмт хэрэгтэд уг мужийн адил бус бүс нутагт замын гэрлийг эвдэх, автомашин буюу гэр байшинг галдах зэрэг хэрэг үйлджээ. Энэ сарын 6-ны өдөр цагдаа болон хэрэгтэн тулалдаж байх үед 2 сэжигтнийг буудан алж, 1 цагдаа гэмтэв.

Тус улсын хуулийн байгууллага болон Олон нийтийн аюулгүй байдлынг хамгаалах армиас Сенар мужид аюулгүй байдлыг хамгаалах 500 цэрэг томилж, Бахиа мужаас 100 зэвсэнт цагдаа томилсан байна.

Энэхүү цуврал хэргүүдийг зохион байгуулалттай гэмт этгээд үйлдэж байгаа бөгөөд тус мужийн шоронг удирдах газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа шоронг удирдах арга хэмжээг эрчимжүүлэхийг эсэргүүцэхийн төлөө юм. Одоогоор нийт 215 хэрэгтнийг баривчлаад байна гэж Сенар мужийн Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газраас мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123972780