"Европын холбооноос гарах" хэлэлцээрийн асуудлаар санал хураана
2019-01-09 11:52:01 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хойшлуулсаар байгаа "Европын холбооноос гарах" хэлэлцээрийн санал хураалтыг 15-нд парламентын доод танхимд хийхээр болсон гэж 8-нд Их Британийн ерөнхий сайд мэдэгджээ.

Уг нь Их Британийн парламентын доод танхим 2018 оны 12-р сард Их Британийн засгийн газар, Европын холбооны хооронд нийтлэг ойлголтод хүрсэн "Европын холбооноос гарах" хэлэлцээрийн тухай санал хураахаар товлосон юм. Гэвч, санал хураахын өмнөх өдөр Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй гэнэт санал хураалтыг хойшлуулна гэж зарлажээ. Учир нь тэр хэлэлцээр батлагдахгүй байх вий гэж санаа зовсон юм гэжээ.

Тухайн үед Тереза Мэй: Парламентын гишүүд "Европын холбооноос гарах" хэлэлцээрийн олон чухал агуулгыг дэмжсэн. Гэхдээ, хэлэлцээрийн "Европын холбооноос гарсны" дараах Ирландын хилийн асуудлаар зарим зүйлд эргэлзэж байснаас болсон гэжээ.

Хэлэлцээрийн дагуу Их Британи 3-р сарын 29-нд Европын холбооноос албан ёсоор гарах юм байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123966426