Д.Трамп: АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтын газрыг зөвшилцөж байна
2019-01-07 11:41:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Пиньрань, Лю Чэнь\ АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтын газрыг зөвшилцөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр илэрхийлэв.

Д.Трамп, “АНУ болон БНАСАУ маш сайн ярилцаа хийсэн” гэжээ. Гэвч АНУ-ын БНАСАУ-д тавьж байгаа хориг мөн хүчинтэй хэвээр байх болно гэж илэрхийлсэн байна.

Тэрээр энэ сарын 2-ны өдөр Цагаан ордонд болсон Засгийн газрын хуралдааны үеэр БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жөн Уны “Ер бус”-ын захидлыг хүлээн авсан бөгөөд удахгүй түүнтэй дахин уулзалт хийж мэднэ гэв. Өнгөрсөн сарын эхэнд, 2019 оны нэг, хоёрдугаар сард БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жөн Унтай уулзалт хийж мэднэ гэж илэрхийлсэн юм.

Ким Жөн Ун энэ сарын 1-ний өдрийн шинэ оны мэндчилгээндээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай дахин уулзалт хийх тухай хэзээ ч бэлтгэлтэй байна гэжээ. Хэрвээ АНУ амлалтдаа хүэхгүй, БНАСАУ-ын ард түмний тэвчээрийг буруугаар жишиж, үргэлжлэн хориг тавьж дарамт үзүүлэхэд хүрвэл, БНАСАУ өөрийнхөө бүрэн эрх болон хамгийн дээд ашиг тус, Солонгосын хойгийн аюулгүй байдлын төлөө “Шинэ зам хайхгүй” байхын аргагүй гэсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123956621