Путин, Трамп нар Парист хоёр талт уулзалт хийхгүй
2018-11-09 09:53:13 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп: Энэ долоо хоногийн сүүлчээр Парист болох үйл ажиллагааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хоёр талт уулзалт хийхгүй гэжээ.

Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хуралд Трамп: Францад болох дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр би Путин зэрэг олон орны удирдагчдад үдийн зоог барина. Гэвч Путинтэй ганцаарчлан уулзахгүй. Харин түүний дараа удалгүй болох Их хорийн удирдагчдын дээд уулзалтын үеэр уулзана. Үүнийг би хүсэн хүлээж байна гэжээ. Энэ сарын 7-нд Москвад ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков: Францын тал Орос, Америкийн талд Орос, Америкийн Ерөнхийлөгчийн энэ сарын 11-нд Парист хийх уулзалт дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд тавих олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг сарниулахаас болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Иймээс ОХУ, АНУ-ын тэргүүн нарын хоёр талт уулзалтыг хойшлуулж энэ сарын сүүлээр болох Их хорийн тэргүүн нарын Буенос Айресын уулзалтын үеэр хийхээр болсон юм гэжээ.

Ушаков: Путин, Трамп нар энэ сарын 11-нд дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний үдийн зоог дээр хоёр талын харилцааны тухай ярилцах бөгөөд мөн дунд зайн тусгалтай пуужингийн асуудлаар ярилцахыг үгүйсгэхгүй гэжээ.

Өчигдөр Цагаан ордон мэдэгдэл нийтэлж, Трамп энэ сарын 9-11-нд Францад айлчилж, олон орны удирдагчтай хамт дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцон, Францын ерөнхийлөгч Макронтай хоёр талт уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана гэжээ. Энэ оны 7-р сарын 16-нд Трамп, Путин нар Хельсинкид уулзсан нь Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын хийсэн анхны уулзалт болсон юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123684640