Камеруны нэгэн сургуулийн сурагч, ажилтан нийлсэн 82 хүнийг барьцаалжээ
2018-11-06 15:56:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чяо Бэньшяо\Камеруны баруун хойд дүүргийн нэгэн сургуулийн 79 сурагч болон 3 ажилтныг энэ сарын 4-нд Салан тусгаарлагчид барьцаалсан болохыг тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагын дарга Бакаль мэдээлэв.

Засгийн газраас барьцаалагдсан сурагч болон ажилтнуудыг хайж эхэлсэн бөгөөд тэднийг даруй аврахаар ажиллаж байна. Камеруны иргэд франц, англи гэсэн хоёр хэлээр ярьдаг, англаар ярьдаг хүмүүс нь мөн улсын 20 хувийг эзэлдэг аж.

2016 оны 10 дугаар сараас эхлэн тус улсын Засгийн газар англиар ярьдаг иргэдийн бүс нутгийн хөгжлийг хайхрахгүй байна хэмээн англиар ярьдаг хүмүүсийн дүүргийнхэн удаа дараа эсэргүүцэл үзүүлж байсан. Өнгөрсөн оны 10 сараас эхлэн эсэргүүцэл нь зэвсэгт мөргөлдөөн болж, Салан тусгаарлах үзлийг дэмжигчид Засгийн газар болон сургуулийг сүрдүүлэх болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123671087