Пакистаны хот хоорондын автобус уулнаас унаж 17 хүн нас баржээ
2018-10-29 17:35:40 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Пакистаны хот хоорондын автобус өчигдөр орой тус улсын баруун хойд нутгийн Хайбер-пушту мужийн Гершштей орны уулнаас унаж, 17 хүн амь насаа алдан нэг хүн шархаджээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тухайн үед 18 зорчигч ачсан автобус Пакистаны хойд хэсгийн хот болох Равалпинди руу зорчиж байжээ. Тус автобус нь уулын огцом эргэлт дээр жолоодлого алдагдаж уулын хөндийд унасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, осол гарсан газар нь хүн амьтнаас зайдуу бөгөөд шөнө болохоор туслах баг хэдэн цагийн дараа хүрч очсон байна. Пакистанд зам тээврийн осол байнга гардаг бөгөөд энэ нь даац болон хурд хэтрүүлэх, зам муу, хуучин машин ашигладгаас шалтгаалдаг аж.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123630583