Худалдааны дайн дэлхийн эдийн засагт нөлөөлнө
2018-09-26 16:22:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Берлиний энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чяо Жихун Жү Шэн\ Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Роберто Азеведо өчигдөр Берлин хотноо болсон “Германы аж үйлдвэрийн өдөрлөг”-т оролцох үеэрээ, “Худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хөгжилд их саад болж, аль ч бүс нутаг энэ дайнаас мултарч гарахгүй” гэж мэдэгдэв.

Тэрээр “Худалдааны дайны нөхцөл байдал хурцдаж байгаа байдал нь дэлхийн энх тайван, эдийн засгийн тогтвортой өсөлтөд саад болж байна. Худалдааны дайнд ялагч гэж байхгүй” хэмээн нэмж тодотгожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123486216