"Дорно дахин-2018" цэргийн сургуулилт албан ёсоор эхэллээ
2018-09-12 10:10:58 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

11-нд Ар Байгалийн хязгаарын Чугора сургуулилтын талбайд   Хятадын армийн оролцсон "Дорнод дахин-2018" стратегийн цэргийн сургуулилт   эхэллээ. Ирэх хэдэн хоногт Хятад, Орос хоёр армийн офицер дайчид нягт хамтран   ажиллаж урьд байгаагүй том хэмжээний стратегийн зэрэглэлийн нэгдсэн сургуулилт   хийх юм. 

Оросын армийн 4 том стратегийн сургуулилтын   нэг болох Дорно дахин цуврал сургуулилт нь Оросын цэргийн сургуулилтын системд   чухал байр суурьтай. Хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу Хятадын арми   8-р сарын дунджаас 9-р сарын дундаж хүртэл Дорно дахин-2018 стратегийн цэргийн   сургуулилтад оролцож байна. Хятадын 3200 дайчин, 1000 гаруй тоног төхөөрөмж,   байлдааны 30 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг сургуулилтад оролцож байгаа юм.  

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230010000000000000011120701123417439