Африкийн хэвлэл мэдээллүүд дээд хэмжээгээр анхаарал хандуулж байна
2018-09-04 11:53:32 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 3-нд Бээжинд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх уулзалт эхэлэв. Африкийн хэвлэл мэдээлэл үүнд дээд хэмжээгээр анхаарал хандуулж байна.

Кенийн Дейли Нейшн сонины нийтэлсэн тоймчийн өгүүлэлд, дэд бүтцийн барилга байгууламж, хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна, Хятад улсаас суралцах зүйл засгийн газарт их бий. Ялангуяа боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, байгаль хамгаалах, зам харилцааны удирдлага, ядуурлаас ангижруулах зэрэг талаар Африк тив Хятад улсаас худалдан авах буюу туршлага судалж болно гэжээ.

Этиопын ЭНА агентлагийн нийтэлсэн өгүүлэлд, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх уулзалт Этиоп, Хятадын НҮБ, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг бүдүүвч доорх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Энэ харилцаа Этиоп, Хятадын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрснийг харуулж байна гэжээ. Тус өгүүлэлд, Хятадын хэрэгжүүлж буй төсөл Этиопт хэдэн арван мянган ажлын байр гаргаж өгсөн. Өнгөрсөн жил Хятад улс Этиопын 2000 залууст магистрантур, доктортантурт суралцах боломж олгосон гэжээ.

Энэ сарын 2-ны өдөр Өмнөд Африкийн “24 цаг” сонинд нийтэлсэн Өмнөд Африкийн гадаад хэргийн сайд Сусилугийн бичсэн өгүүлэлд, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын механизм Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр байгуулагдсан юм. Тус механизмын хүрээнд БНХАУ ба Африкийн орнууд харилцан дэмжиж, харилцан тусалж эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам гүнзгийрч, тус тусын хөгжилд нь үр ашигтай, тус дөхөм болсон гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123376779