Бразилийн үндэсний музейд гал гарч цуглуулга нь шатав
2018-09-03 17:21:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Рио де Жанейрогийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Жао Янь, Чэнь Вэйхуа\ Рио де Жанейро хотын умард хэсэгт оршдог 20 сая ширхэг цуглуулгатай Бразилийн үндэсний музейд өчигдөр орой гал гарч, галын байдал ноцтой байснаар цуглуулга бүгд шатагдав.

Тухайн орны цагаар өчигдрийн 19 цаг 30 минут орчимд \Бээжингийн цагаар өнөө өглөөгийн 6 цаг 30 минут\ гал гарч, түүний шалтгааныг байцаан тодолж бий. Гал гарах үед музей хаалттай байсан бөгөөд 4 аюулгүй байдлын ажилтан түргэн гарч амжснаар хүний амь эрсдээгүй.

Гал сөнөөх байгууллага болон цагдаанууд газар дээр нь хүрсэн бөгөөд мэргэжилтэн гал сөнөөх багийнханд хамжин чухал түүхэн соёлын эдийн байрыг тодолж өгөв. Тус музейн хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга нарын газар, “Галын байдлыг эзэмдэхэд хэцүү байж, хадаглагдаж байгаа эд бүхнээрээ шатсан байж болзошгүй, барилга нь ч гэсэн нурж магад” гэсэн байлаа.

Энэхүү гурван давхар барилга нь Португаль болон Бразилийн хааны гэр бүлийнхний уг улсад байгаа албаны орд болох юм, өнөө жилийн зураадугаар сард 200 жилийн ойгоо тэмдэглэсэн аж.

Бразилийн ерөнхийлөгч Темер, “Уг музейн шатагдсан нь Бразил улсад авч хэлбэл хэмжээлж болшгүй хохирол, 200 жилийн судалгаа болон мэдлэг ингээд алдагдав. Эзэнт гүрний үеийн хааны угсаатан амьдарч байсан барилга эвдэгдэж, улсын түүх соёлд үзүүлсэн хохирлыг нэн ч тооцоолж чадашгүй. Бразилчуудад авч хэлбэл өнөөдөр бол “Эмгэнэлт нэг өдөр” мөн гэлээ.

Тус музейг Риогийн холбооны их сургууль удирддаг. Энэ нь шинжлэх ухааны судалгааны байгууллага болох мөртөө бас байгалийн түүхийн музей, мөн ч хааны гэр бүлийн хэсэг амьдралын хэрэгсэлийг дэлгэн үзүүлж байсан. Музейн 20 сая ширхэг цуглуулга нь 1500 онд Португалчууд Бразилийг илрүүлснээс хойш бүгд найрамдах улс байгуулагдах хүртэлх түүхийг харуулсан байдаг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123372714