Дайн зогсоох тухай зарлахаас өмнө хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэрэгтэй
2018-08-30 17:17:48 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 29-нд, АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Хитер Науерт: Дайн зогсоох тухай зарлахаас өмнө хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэрэгтэй гэжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр, АНУ, БНАСАУ-ын удирдагчдын Сингапурын уулзалтаар хийсэн цуврал хэлэлцээрт дайн зогсоох тунхагийг зарлах тухай агуулга багтсан эсэх тухай сэтгүүлчийн асуултад Науерт: Энэ тухай би тодорхой мэдээлэлгүй байна. Гэвч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоыг дайн зогсоох тухай зарлахаас өмнө буюу бусад зүйлээс тэргүүлж хийх ёстой. Энэ бол АНУ-аас БНАСАУ-д явуулж буй бодлогын нэг хэсэг юм гэжээ.

Науерт: АНУ-ын шинээр томилогдож байгаа БНАСАУ-ын асуудлаарх тусгай төлөөлөгч Стефен Бэйк ирэх хэдэн долоо хоногт холбогдох орнуудад айлчилж, албаны хүмүүстэй уулзалт хийж мэднэ. Гэвч Бэйк БНАСАУ-д айлчлах эсэх нь тодорхойгүй байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123355258