Бүх дэлхийн 570 сая дунд бага сургуулийн сурагчид уух усны хангамж дутагдаж байна
2018-08-29 10:29:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн НҮБ-ын энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жяньган\ Өчигдөр нийтэлсэн НҮБ-ын бүх дэлхийн дунд бага сургуулийн сурагчдын уух усны байдлын байцаалтын тайланд “Бүх дэлхийн 570 сая дунд бага сургуулийн сурагчид уух усны хангалгын үйлчилгээ дутагтаж байх бөгөөд энэхүү нөхцөлийг хангаж чадах сургууль зөвхөн 69 хувийг л эзэлж байна” гэж мэдээлсэн байна.

“Сургуулийн уух ус, бие засах газар болон хувь хүний эрүүл хамгаалал: 2018 оны бүх дэлхийн суурь үзүүлэлтийн тайлан”-д сургуульд нь аюулгүй уух ус, ариун цэвэр бие засах газар болон гар угаах саван байвал сая шаардлага хангасан суралцах орчинд тооцно гэж тэмдэглэжээ. Гэтэл байцаалтын дүнгээс харахад, 620 сая дунд бага сургуулийн сурагчийн сургуульд болмоор бие засах газаргүй, 900 сая сурагч гараа угаах нөхцөлгүй, 47 хувийн сургууль сурагчдад гар угаах саван хангаагүй, Сахараас урдуурх Өмнөт Африк тив болон Их далайн тивийн гуравны нэг хувийн сургууль бие засах газаргүй байлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123342798