НҮБ-ын төв байранд Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэв
2018-08-23 15:27:00 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд энэ сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэх үйл ажиллагаа болов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш үйл ажиллагаанд оролцон үг хэлсэн байна.

Гутерриш хэлэхдээ, “Кофи Аннан НҮБ-ын өртгийн үзлийг тусгаж чадсанаар НҮБ-ын бүх ажилтнууд түүнтэй хамтран ажилласнаараа бахархдаг. Түүний хамгийн гол онцлог нь тэрээр хүний мөс чанарын гэрэл гялбаагаар, дорой буурай хүмүүст туслан дэмжсэнд оршино. Тэрээр өөрийн байр сууриа хатуу баримталж, даруу хичээнгүй, элэгсэг зөөлөн, ёсорхог, татах хүчний ард асар том оюун ухаан, эрч хүчтэй байгаад оршино гэжээ.

Кофи Аннан Гана улсад төржээ. 1996 оны 12 дугаар сарын 17-д НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дэх чуулганаар Кофи Аннаныг НҮБ-ын 7 дахь ээлжийн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс тэрээр албан ёсоор үүрэгт ажилдаа орж, 2001 онд улиран сонгогдсон бөгөөд үүрэг ажлын хугацаа нь 2006 оны 12 дугаар сарын 31-д дууссан. Энэ сарын 18-д Кофи Аннан Швейцарт 80 насандаа таалал төгссөн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123314598