Чеченьд хүүхдүүд цагдааг гэнэдүүлэн дайрсан хэрэг гарчээ
2018-08-21 17:08:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ Чечений нийслэл Грозный хот болон Саринскийн дүүрэгт энэ сарын 20-нд хууль сахиулах ажилтнуудыг гэнэдүүлэн дайрсан цуврал ажиллагаа гарч үүний улмаас 5 цагдаа шархдсан гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Тухайн өдрийн үдээс өмнө 2 эрэгтэй Саринскийн дүүрэгт хоёр цагдааг хутгалсныг хүчний байгууллагынхан бууджээ. Мөн адил цагт өөр нэгэн хүн тус дүүрэгт ажиллаж байсан харуулын цагдаагийн хажууд бөмбөг дэлбэлсэн байна. Эл дэлбэрэлтийн улмаас гэмтэж бэртсэн хүн гараагүй ба амиа золиослогчийг эмнэлэгт хүргэсэн аж.

Үүнээс гадна автомашинтай 2 этгээд Грозный хотод руу орох замд цагдаагийн машиныг мөргөөд, улмаар хотын төвд хүрч дахин 2 цагдааг дайрч гэмтээсэн тул хоёр хэрэгтнийг буудсан байна.

Цагдааг гэнэдүүлэн дайрсан дээрх таван хүн бүгд насанд хүрээгүй иргэд байжээ. Энэхүү цуврал дайралт нь өнөөдөр болж байгаа баярыг саатуулах зорилготой байсан бололтой. “Исламын улс” хэт даврагсадын бүлэг нь нийгмийн сүлжээгээр дамжуулан залуу хүмүүсийг мунхруулахыг зорьж эл үйлдлийг үйлдсэн гэж тухайн бүс нутгийн Хууль сахиулах байгууллагаас мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123304243