БНСУ-ын 89 иргэн төрөл садантайгаа уулзахаар БНАСАУ-ыг зорив
2018-08-20 16:47:18 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Төрөл садантайгаа уулзах 2 дахь ээлжийн үйл ажиллагааг зохиохоор хоёр Солонгос тохиролцжээ. Энэхүү тохиролцооны дагуу хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлийнхнийг уулзуулах үйл ажиллагаанд оролцохоор БНСУ-ын 89 иргэн өнөөдөр Сок Чо хотоос мордож, БНАСАУ-ын Гим Гансанд төрөл садантайгаа уулзах гэж байна.

БНСУ-ын Нэгдлийн яамны мэдээнээс үзвэл, Өмнөд Солонгосын иргэд орон нутгийн цагаар 12:30 минутад Гим Гансанд очиж, уулзалт 15:00 цагаас эхлэх юм.

Энэ сарын 20-22-нд БНСУ-ын 89 иргэн БНАСАУ дахь төрөл садантайгаа, 24-26-нд БНАСАУ-ын 83 иргэн төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар болжээ.

1953 онд Солонгосын дайныг зогсоосноос хойш Солонгосын хойгт ах дүүс салж сарнисан байдал үүссэн. Дайны байдал, заналхийллийн улмаас хоёр Солонгосын олон тооны гэр бүл, төрөл садан амьдын хагацал үзсээр ирсэн юм. Энэ оны 5 дугаар сарын эцсийн байдлаар БНСУ-ын Нэгдлийн яаманд тус улсын 132 мянган иргэн төрөл садантайгаа уулзах хүсэлтээ гаргасан бол 75 мянга нь нэгэнт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Амьд сэрүүн байгаа иргэдийн 90 хувь нь 70 гарсан ахмад настан ба тавны нэг хувь нь 90 насыг аль хэдийнэ давжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123297900