Шри Ланка улс цагдаагийн алба хаагчдаа Хятад хэл сурахыг шаардав
2018-08-17 10:53:51 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шри Ланка улсын Цагдаагийн ерөнхий газраас тус улсын аялал жуулчлалын аюулгүй байдлыг хариуцаж байгаа цагдаагийн алба хаагчдыг Хятад хэлийг заавал сурч тус улсын жуулчдад түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэй хэмээн зааварчилжээ.

“Энэтхэгийн түргэн сонин” энэ сарын 13-ны өдрийн дугаартаа мэдээлэхдээ, “Энэ оны эхний хагас жилд Шри Ланка улс давхардсан тоогоор 136 мянган Хятад жуулчин хүлээн авсан нь орон нутгийн аялал жуулчлалын орлогыг ихээр нэмэгдүүлсэн” гэжээ. Мөн улсын аялал жуулчлалын хөгжлийн товчоо, “Нийт албан хаагчид манай улсын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй Хятад жуулчдын хувь нэмрийг мэддэг байх ёстой. Ингэснээр Хятад жуулчдад улам сайн чанартай үйлчилгээ үзүүлэх нь албан хаагчдын хувьд чухал үүрэг хариуцлага юм” гэв. Шри Ланкагийн тусгай мэргэжилтэн, “Ирэх жилүүдэд аялал жуулчлал нь гадаад валютын чухал орлого байх болно. Тиймээс гадны иргэдтэй шууд харилцдаг цагдаа нар хэл сурахад анхаарч, жуулчдын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалдаг байх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123284913