Хятадын 73 иргэн Филиппинд саатуулагджээ
2018-08-16 17:16:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Манилагийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ Филиппиний цагаачдын товчооноос хоёр өдрийн өмнө Манилагийн “Хятадын хот”-ын 999 дэлгүүрт оршин суух зөвшөөрөл болон ажил эрхлэх гүйцэтгэлд хяналт шалгалт явуулахад газар дээр нь 75 хүн саатуулагджээ.

Үүнд Хятадын харьяат 73, Филиппин, Энэтхэгийн тус бүр нэг иргэн саатуулагдсан бөгөөд тухайн орны цагаар өчигдөр оройн 9 цаг гэхэд 23 Хятад иргэнийг сулласан байна.

Бусад хүмүүсийг түр хугацаагаар Филиппин, Хятадын худалдаачдын хамтарсан ерөнхий эвлэлийн албан газарт байрлуулж, уг товчооноос тус улсын хуулийг зөрчсөн эсэхийг үргэлжлүүлэн хянаж байгаа аж.

Хятадаас Филиппинд суугаа Элчин сайдын яам энэхүү асуудалд анхаарал хандуулж Хятадын иргэдийн эрх ашгийг хууль ёсны дагуу сахин хамгаалж, төв голчоор шийдвэрлэхийг шаардсан байна. Үүний зэрэгцээ ЭСЯ-наас холбогдох хүн томилон цагаачдын товчоонд очуулж өөрийн орны иргэдийг эргэжээ.

Филиппинд ажиллаж амьдарч байгаа Хятадын иргэд тус улсын хууль дүрмийг сахиж, оршин суух зөвшөөрлийн бичиг баримт, ажил эрхлэх гүйцэтгэлээ даруй бүртгүүлэхийг Хятадаас Филиппинд суугаа Элчин сайдын яамнаас сануулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123281432