Монгол Улсад галт тэрэг замаас гарч 9 хүн гэмтжээ
2018-08-13 11:26:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Асхан\ Энэ сарын 12-ны өдрийн 4 цаг 50 минутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд зорчиж явсан галт тэрэг замаасаа гарч 9 хүн гэмтсэнээс нэг нь хүнд бэртэл авсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр энэ сарын 12-нд мэдээлжээ.

Осол нь Улаанбаатараас зүүн тийш 300 км зайд гарсан бөгөөд ослын дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаас Монгол Улсын холбогдох байгууллага ба бүс нутгийн засаг захиргааныхантай холбогдож газар дээр нь очиж ажилласан байна. Ингэхэд тус галт тэргээр зорчиж явсан Хятад улсын иргэн байхгүй болохыг тогтоосон аж.

Тус галт тэрэг нь 328 зорчигчтой явж байсан бөгөөд гурван хүүхэд бүхий гэмтэгсэдийг эмнэлэгт хүргэж, ослын шалтгааныг тогтоохоор зохих байгууллагууд ажиллаж байна гэж Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээлэв.

Сүүлийн өдрүүдэд тус улсын ихэнх бүс нутгаар аадар бороотой буй. Осол гарах үеэр тухайн газар шүрүүн бороо орж байсан учир төмөр замын суурь бүтэц эвдэрсэн байна. Одоогийн байдлаар Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг хаажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123261288