Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 259-д хүрэв
2018-08-10 11:22:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Жакартын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Жэн Шибүө\ Индонезийн Ломбок аралд энэ сарын 5-ны өдөр 7.0 баллын газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 259 болов гэж Индонезийн Гамшигтай тэмцэх газраас мэдээлэв.

Тус газрын хэвлэлийн төлөөлөгч Сатоп, “Газар хөдлөлтийн улмаас энэ сарын 9-ны өдрийн 18 цаг гэхэд 80 мянга гаруй гэр байшин, нийтийн барилга нурж, 270 мянган иргэнийг нүүлгээн шилжүүлсэн бөгөөд 1033 гэмтсэн хүнийг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна. Энэхүү хугацаанд нийт 362 удаа доргилт мэдрэгдсэн. Одоогоор мөн олон хүн булагдаад байна. Авран хайх ажил яаралтай үргэлжилж байгаа ба амиа алдсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байна” гэв.

Үүнээс гадна өчигдөр үдээс хойш тус аралд дахин 6.2 баллын газар хөдөлсний улмаас 2 хүн амиа алдан 24 иргэн гэмтэж, олон барилга эвдэгдсэн байна. Хятад Улсаас Бали арлын Дэнбасад суугаа Ерөнхий консулын газраас Хятад иргэн эндсэн тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдээлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123250841