“Фэн хуан” онгоцыг дөрөв хоногийн дараа далайгаас шүүж гаргана
2018-08-08 11:59:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тайландын Пукетийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Тан Жөү  Шюй Хайтао\ Хятадын жуулчдыг тээвэрлэж явсан хоёр усан онгоц Пукет арлын ойролцоо аадар бороонд дайрагдаж “Аиша гүнж” онгоцон дээрх 35 хүн аврагдаж, “Фэнхуан” онгоцон дээрх 84 жуулчны 40-ийг нь аварч 74 нь амиа алдсан тухай бид өмнө мэдээлж байсан.

Тайландын холбогдох албан тушаалтан энэ сарын 7-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Пукетийн “Фэнхуан” жуулчны онгоцыг энэ сарын 12-ны өдөр далайгаас шүүж гаргах болно. Холбогдох хүмүүст хариуцлага тооцох, хохирогчдод болон тэдгээрийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох ажил ид явагдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Онгоцыг уснаас гаргах ажлыг тус улсын Зам тээврийн яамны харьяа Тэнгисийн хэргийн танхим хариуцаж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг энэ сарын 2-ны өдрөөс эхлүүлжээ. Цаг агаарын байдал нааштай бол уг онгоцыг 12-ны өдөр татан гаргана хэмээн Пукетийн тэнгэсийн хэргийн албаны эрхлэгч ярьсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123240465