Америк Ираны эрчим хүчний бус салбарт дахь хориг арга хэмжээг сэргээлээ
2018-08-07 15:29:30 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Америкийн цагаан ордон энэ сарын 6-ны өдөр мэдэгдэхдээ, 7-ний өдрөөс эхлэн Америк Ираны санхүү, төмөрлөг, ашигт малтмал, авто машин зэрэг эрчим хүчний бус салбарт хориг арга хэмжээ авах болно гэжээ. Үүнтэй холбогдуулан, Европын холбооны комисс мөн шинэ ээлжийн хариу хориг арга хэмжээ авах тухайгаа мэдэгдэж, Европын холбооны иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах болно гэжээ.

Америкийн цагаан ордон мөн нийтэлсэн мэдэгдэлдээ, энэ удаагийн хориг арга хэмжээ нь Ираны Засгийн газарын ам.доллар худалдан авах, алт, нефть, ган, хөнгөн цагаан, нүүрс, программ хангамж, Ираны валюттай холбоотой гүйлгээ, Иран улсын засгийн газрын өрийн төлбөртэй холбоотой үйл ажиллагаанууд, Ираны авто машины үйлдвэрлэл зэрэг салбарыг хамарч байна. Америк 11-р сарын 5-ны өдрөөс эхлэн Ираны зарим салбарт тавих хоригоо сэргээж, Ираны боомт операторууд, эрчим хүч, агаарын тээвэр, усан онгоцны үйлдвэрүүд, газрын тосны худалдаа, гадаадын санхүүгийн байгууллагууд Ираны төв банктай арилжаа хийх зэрэг салбарыг хамрах болно гэжээ.

Мөн энэ өдөр Европын Холбооны комисс албаны сайтаараа дамжуулан мэдэгдэхдээ, Америк Ираны эрчим хүчний бус салбарт тавих хориг арга хэмжээгээ сэргээж буй үеэр Европын холбооны хариу арга хэмжээ авах тогтоол 7-ний өдрөөс хэрэгжиж эхлэх болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123234028