Олон орны цэрэг Хятадын армийг нааштай үнэлж байна
2018-08-02 11:45:00 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын ШУӨЗО-ны Хуралсайд болсон олон улсын цэргийн тэмцээн-2018 тэмцээнд 10 орны 17 баг оролцож ур чадвараа сорьж, найрамдлаа бэхжүүлж байна. Тэмцээний үеэр олон орны цэргүүд Хятадын армийн ур чадвар тактикийг шагшин магтацгааж, Хятадын цэрэг дайчдын ур чадавх ёс суртахууныг биширч байлаа.

Хятадын ШУӨЗО-ны Хуралсайд болсон олон улсын цэргийн тэмцээн-2018 тэмцээний талбайд дарийн үнэр ханхалж, бууны дуу тачигнаж, олон орны хуягт тэрэг болон байлдагчид ширүүн өрсөлдөөнтэй уралдан тэмцэж байлаа. Тэмцээний дундуур олон орны цэргүүд найрсаг солилцоо хийж байлаа. Пакистаны хошууч хурандаа Мухамед Адим Ашраф хэлэхдээ:

“Хятадын Арми дэлхийн хамгийн илүү мэргэжсэн арми, мөн ч дэлхийн хүчирхэг армиудын нэг, тэдний мэргэжлийн түвшин өндөр, тоног төхөөрөмж сайтай, сахилга бат чанга байдгаараа бусад армиас илүү юм, тэдний сургуулилтын түвшин ч намайг гайхшруулсан, бас тоног төхөөрөмж нь ч надад онгой сэтгэгдэл үлдээсэн гэжээ.

Беларусийн түрүүч Сергей Эрнайка: би анх удаа Хятадын Хуралсайд ирж тэмцээнд оролцож байна. Хятадын арми, Хятадын цэрэг надад гүн сэтгэгдэл үлдээсэн гэв.

Сергей Эрнайка: Хятадын цэргийн сургуулилтын түвшин маш өндөр, сахилга бат чанга, зарчимтай байж, даалгавар гүйцэтгэхэд бэлэн байдаг, биднийг тоног төхөөрөмжтэй танилцахад маш их тусалсан. Хятадын армийн тоног төхөөрөмж ч маш сайн байсан. Хятадын цэргүүд надад таалагдсан, тэдний чанга хатуу сургуулилтыг биширсэн гэв.

Венесуэлийн армийн түрүүч Мартинез нь энэхүү тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байна. Тэрээр, Хятадын армийн технологи өндөр мөртлөө офицер байлдагчид нь эрэлхэг зоригтой гэлээ.

“Энэхүү тэмцээний зохион байгуулалт зэрэг нь жил ирэх тусмаа сайн болж байна. Хуралсай хот ч улам үзэсгэлэнтэй болж байна. Хятадын офицер дайчид маш эрэлхэг зоригтой байж, тэмцээнд сайн оролцож байна.”

31-нд зохиогдсон “Цэлмэг огторгуй” агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах пуужинт цэргийн тэмцээний төрөл дууссаны дараа, тэмцээний шүүгчдийн ахлагч Хун Жянчян хэлэхдээ:

“Бид тэмцээнийг зохион байгуулж, түүнд оролцож байгаа нь нэг талаараа Хятадын арми Ши Жиньпин даргын армиа хүчирхэгжүүлэх үзэл санааны удирдлага дор өөрчлөлт, дахин байгуулалт зэргээр дамжин шинэ дүр төрхтэй болж буйг даян дэлхийд харуулахын төлөө юм. Нөгөө талаараа Хятадын арми болон гадаадын цэрэг армийн бэлтгэл сургуулилтын хүрээн дэх солилцоо, хамтын ажиллагаа, найрамдлыг бэхжүүлэхийн төлөө юм. Гуравт, иймэрхүү олон улсын хэмжээний томоохон тэмцээнийг зохион байгуулах талаар Хятадын армийн шинэ хүчин чадавхыг харуулахын төлөө юм.”

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123212695