Мексикийн нэгэн иргэний агаарын тээврийн нисэх онгоц унав
2018-08-01 11:00:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Мексик хотын өнгөрсөн сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Хао\ Мексикийн нэгэн иргэний агаарын тээврийн нисэх онгоц өнгөрсөн сарын 31-ний үдээс хойш Дуранга мужаас нисээд удалгүй унаж, үүний улмаас хэдэн арван хүн бэртэн гэмтэв гэж тус улсын хэвлэл мэдээллийнхэн мэдээлэв.

Мексикийн иргэний агаарын тээврийн компанийн энэхүү нисэх онгоц 31-ний өдрийн 15 цаг 40 минут орчим Дуранга мужийн Дуранга олон улсын нисэх онгоцны буудлаас Мексик хотыг зорьж ниссэн боловч удалгүй унасан байна. Ослын үеэр тус нисэх онгцон дээр 97 зорчигч ба 4 ажилтан байв. Авран туслах баг газар дээр нь хүрсэн бөгөөд одоогийн байдлаар хүний амь үрэгдсэн тухай мэдээ ирээгүй, авран туслах ажлын ахицыг дараа мэдээлэх болно гэж уг мужийн дарга ярилаа.

Осол гарсан нисэх онгоцны нислэгийн дугаар нь AM2431, хамгийн олондоо 100 зорчигч тээвэрлэж чадна, одоо осол гарсан нисэх онгоц дээрх зорчгчдын аюулгүй байдлыг батлах нь тэрүүн чухал үүрэг мөн гэж Мексикийн иргэний агаарын тээврийн компаниас мэдээлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123205740