Владимир Путин: ОХУ-ын тэнгисийн цэрэгт энэ жил 26 онгоц шинээр нэмнэ
2018-07-30 15:41:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Ао\ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 29-нд Петербург хотод болсон тус улсын тэнгийсийн цэргийн баярыг тэмдэглэх арга хэмжээнд оролцохдоо ОХУ-ын тэнгисийн цэрэгт энэ жил 26 онгоц шинээр нэмж өгнө гэж ярив.

Шинээр нэмэгдэх онгоцны доторх дөрөв нь круз пуужингийн төхөөрөмжтэй. Одоо нэгэнт 4 хөлөг онгоц болон 3 туслах хөлөг онгоцыг шинээр нэмээд байна гэж Кремли ордны нет мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ёслолын арга хэмжээн дээр тэнгийсийн цэргүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, олон улсын терроризмын эсрэг тэмцэлд хувь нэмэр үзүүлснийг үнэлэв. Тус ажиллагаанд уг улсын 4000 гаруй цэрэг, төрөл бүрийн 40 гаруй онгоц Путины хянан шалгалтыг хүлээв.

Жил бүрийн долоон сарын хамгийн сүүлчийн ням гараг бол ОХУ-ын тэнгисийн цэргийн баяр мөн, тус улсын тэнгисийн цэргийн баазууд болон олон хотуудад энэхүү баярыг тэмдэглэдэг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123196109