Ослын улмаас сураггүй болсон сүүлчийн хүний цогцсыг олов
2018-07-12 15:57:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Усан онгоцны ослын аврах ажиллагааны явц хэр ахицтай байгаа талаар энэ сарын 11-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Тайландын Пукет мужийн дарга Норрапат хэлэхдээ, “Тайланд, Хятадын аврах багийнхан мөн өдөр нэгэн эрэгтэй хүний цогцыг олж, "Феникс" усан онгоцны ослын улмаас амиа алдсан хүн мөн болохыг урьдчилсан байдлаар тогтоолоо. Ийнхүү Пукет арлын ойролцоо гарсан усан онгоцны ослын улмаас амиа алдсан 47 хүний цогцсыг бүгдийг нь олсон гэжээ.

Тэрээр, "Феникс" усан онгоцонд аялж явсан 89 жуулчны 42 хүн нь аврагдаж, 47 хүн амь насаа алдсанаас 42 нь Хятад улсын иргэн мөн болохыг тогтоосон гэв.

Мөн өдөр БНХАУ-аас Тайландад суугаа Ерөнхий консул Сун Ка албан сайтаараа дамжуулан мэдэгдэл хийж, ойрын үед Пукет, Краб, Пханг Нга зэрэг Андаман тэнгисийн ойролцоо аялах Хятад улсын иргэд аюулгүй байдлаа анхаарч, орон нутгийн цаг агаарын байдлыг сайтар ойлгож сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123116744