Туркэд галт тэрэг төмөр замаасаа гарч 10 хүн эрсдэв
2018-07-09 14:54:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Анкарагийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалждагч Чинь Яньяан Шы Чүнь\ Туркийн баруун хойд хэсэг дэх Турирда мужид энэ сарын 8-ны өдрийн үдээс хойш галт тэрэг төмөр замаасаа гарч, одоогийн байдлаар 10 хүн эндэж 73 зорчигч гэмтэж бэртжээ.

Тус галт тэрэг Эдирни мужаас Стамбул хот руу 362 зорчигч, 6 ажилтныг тээвэрлэж явсан гэж Туркийн зам харилцааны байгууллагаас мэдээлсэн байна. Аадар борооны улмаас төмөр замын царга газарт шигдэн доош сууснаас осол гарсан бөгөөд ослын газарт онцгой байдлын алба, түргэн тусламжийнхан шуурхай очсон төдийгүй Туркийн цагдаагийн албаныхан нисдэг тэргээр хүч нэмэгдүүлж аврах ажиллагаанд оролцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123097169