Казахстанд “Дэлхийн торгоны зам” олон улсын форум болов
2018-07-06 17:33:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Астанагийн энэ сарын 4-ий өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү лян\ “Дэлхийн торгоны зам” олон улсын форум Казахстаны нийслэл Астанад энэ 3-ны өдөр болж өнгөрлөө. Уг форумд 60 гаруй улс орны 70 гаруй хотын дарга, олон улсын байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, тусгай мэргэжилтэн зэрэг нийт 2000 гаруй хүн оролцов.

Форумд оролцогсод ухаалаг хот, аялал жуулчлал, тогтвортой хөгжил, бүс нутгийн эдийн засаг, интернэт торгоны зам зэрэг сэдвээр харилцан ярилцаж, санал бодлоо солилцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123089746