Сураггүй болсон өсвөрийн хөл бөмбөгийн багийн гишүүдийг дасгалжуулагчийн хамт эсэн мэнд олжээ
2018-07-03 11:32:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тайландын Чан Райгийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ \ Чэнь Жябао Мин Дажюнь\ Тайландын өсвөрийн хөл бөмбөгийн багийн 12 гишүүн, нэг дасгалжуулагчийн хамт өнгөрсөн сарын 23-нд Үндэсний хүрээлэнгийн уулын агуйд ороод сураг тасарсан. Иймд Тайланд, АНУ, Хятад зэрэг улсын хамтарсан эрлийн багийнхан хоног эрэн хайсны эцэст тэдний байгаа байрлалыг олж тогтоожээ. Одоогийн байдлаар агуй доторх усны түвшин өндөр, газрын тогтоц хадга асга ихтэй тул урьдаар эмчийг уг агуй руу оруулсан бөгөөд аврагчид тэдгээр хүүхдүүдийг хэрхэн аврах төслөө гаргаж байгаа аж.

“Олон улсын эрлийн багийнхан уулын агуйд ороод сураггүй болсон өсвөрын хөл бөмбөгийн багийн гишүүд болон дасгалжуулагч бүгд амьд байгааг олж тогтоолоо. Одоогоор аврах төлөвлөгөөг гаргахаар ярилцаж байна” гэж орон нутгийн засаг захиргаанаас мэдээлжээ.

Тайланд улсын Ерөнхий сайд хэлэхдээ, “Манай улсын Засгийн газар болон ард түмэн эрлийн ажилд дэмжлэг үзүүлсэн ба авран хайх ажилд оролцсон бүх хүмүүст баярлаж талархснаа илэрхийлье. Өсвөрийн хөл бөмбөгийн багийн гишүүд болон дасгалжуулагч түргэн эрүүлжихийг хүсч байна” хэмээн ярьсан байна.

Тус уулын агуйн нийт урт нь 10 км бөгөөд Тайландын дөрөв дэх урт агуйд тооцогддог.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123071282